Гимнастикчид "Korea Open" тэмцээнээс таван медаль хүртжээ

2015 оны 11 сарын 6

БНСУ-ын Пёнгтек хотноо болсон Аэробик, гимнастикийн “Korea Open-2015” тэмцээнээс манай тамирчид нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.

Хоёр жил тутамд зохион байгуулагддаг “Korea Open” тэмцээнд БНХАУ, БНСУ, Япон, Вьетнам, Энэтхэг, Монголын нийт зургаан улсын 180 гаруй тамирчид ур чадвараа сорьсон байна. Тэмцээн Пёнгтек хотноо аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 02-ны өдрүүдэд болжээ.

Монголын баг тамирчдыг Аэробик гимнастикийн техникийн хорооны дарга Б.Оюун ахалсан бөгөөд тэмцээнд Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 82, 97-р сургууль, МУБИС, ШУТИС, ҮБТДС болон “Лайт” клубын баг тамирчид оролцож, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртжээ.

Мөнгөн медаль:

Степний багийн төрөлд Г.Ерөөлбат дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг. (С.Ариунболд, Ч.Золбоо, Б.Баясгалан, Ө.Тэмүүлэн, Э.Бумбаяр, Т.Бат-Эрдэнэ, Э.Ананд, Б.Хаштайш.)

Хүрэл медаль:

15-17 насны ангилалд Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай гуравласан төрөл. (Н.Хулан, А.Нандин-Эрдэнэ, М.Бямбацэнд)

15- 17 насны багийн төрөлд Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай баг. (Н.Хулан, А.Нандин-Эрдэнэ, М.Бямбацэнд, Б.Шүрэнцэцэг, Т.Болор)

18-аас дээш насны ангилалд багийн төрөлд МУБИС-ийн Б.Номин дасгалжуулагчтай баг. (Г.Наранхүү, Г.Болортулга, Б.Золбаяр, А.Гантөгс, Б.Ичинхорлоo)

Бүжгийн төрлөөр (Г.Наранхүү, Г.Болортулга, Б.Золбаяр, А.Гантөгс, Б.Ичинхорлоо, А.Сүхбат, Х.Содчимэг, С.Дэлгэрмаа) тус тус медальт байр шалгарчээ.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна