Николас Мадуро социализмын төлөө сахлаа хусна

2015 оны 11 сарын 6

 

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро социализмын төлөө сахлаа хусах амлалт өгчээ. Николас Мадурогийн социалист засгийн газар жилийн эцэст ард түмэндээ өгсөн амлалтандаа хүрэхгүй бол нэрийн хуудас болсон сахлаа хусахаа мэдэгдсэн байна. Тэрээр засгийн газрын зорилго биелэхгүй бол өөрийгөө шийтгэж сахлаа хусна хэмээжээ.  

 

Венесуэлийн засгийн газар энэ онд нэг сая орон сууц барих төслийг хэрэгжүүлэх зорилт тавьсан аж. Экс ерөнхийлөгч Уго Чавесын нэрээр нэрлэгдсэн орон сууцжуулах төсөлд Николас Мадуро хэр анхаарал тавьж байгаа нь удахгүй болох парламентын сонгуультай холбоотой гэнэ.

 

Венесуэлд ам.долларын худалдааг хориглосноос өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хосмдол, инфляци, авлигын улмаас иргэдийн дунд эсэргүүцлийн жагсаал олон гарсан юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна