Амттай хоолыг тантай хуваалцъя

2015 оны 11 сарын 6

Гадны хөгжлийг гайхан, өөрсдийн замыг тээршаан их хотын түгжрэлд ихэнх цагаа барж, шөнө дөлөөр хүйтэн хоол иддэг болоод бид уджээ. Хотын тойруу замаар хоорондоо мөргөлдөх нь холгүй яаран явах бидний дийлэнх нь нь стресстэй. Арай гэж хариад очиход аяга халуун хоолоо ч хийхээс дургүй хүрэх тохиолдол бишгүй.

Би энэ их хотын эгэл нэгэн эс ширхэг. Салхиар хийсэн хөөрөх ч буцаад хөрсөндөө уусах үл харагдах элсний нэгэн ширхэг мэт энэ хотдоо амь амьдрал минь холбоотой. Гэхдээ сайхан зүйл хотод маань их болжээ.

Энэ хотын иргэд бид эргэн тойрноо хэрхэн хувьсан өөрчлөгдөж хөгжиж байгааг анзаарах завгүй урссаар. Урагшилсаар....

Өчигдөр ажил ихтэй байсан ч, гэр бүлтэйгээ нэгэн оройг халуун дулаанаар үдлээ. Ажил ихтэйдээ ядарсан ч юм уу, нэг тийм оройг сонин содон амттай хоолоор сайхан болгохыг бид хүсэв. Нөгөө талдаа хоол хийхээс залхуурсан хэрэг. Фэйсбүүк хуудас эргүүлж суух нь ээ "Big roll" хаягтай хуудас нүдэнд тусав. Монгол хоолны газар.

Гэхдээ захиалгаар хүргэдэг үйлчилгээтэй аж. Цахим хуудсанаа байрласан хоолны зураг ажилдаа дарагдсан миний нүдийг баясгаж, хоосон ходоодыг минь гижигдэв. Уухайн тас утсаа шүүрч, нөхөр хүүдээ зориулан гурван хүний порцоор “Мини” хуушуур, “Гахайн тагалцаг” хамгийн бага хэмжээтэйгээр захиалга өгөв. Оройн 17.00 цагт өгсөн захиалга нэг цаг хагасын дараа хаалга тогшлоо. Тэвчээртэйгээр хүлээсэн хоол минь урам хугалсангүй. Хоолны амт ходоод, сэтгэлийг минь баясгаж чадсан юм. Би өмнө нь захиалгын хоолонд эргэлзэж ханддаг байлаа. Харин "Big roll"-ын хоолны амт, чанар арай өөр байж хандлагыг минь өөрчилсөн. Учир нь "Big roll"-ын хоол элдэв төрлийн амтлагчгүй, гэрийн хоолтой амт нь адилхан, дотно байв. Мөрийцсөн ч болно. Та ч бас нэгдэж, ходоодоо баясгаарай. Сануулахад "Big roll"-ын үйлчилгээ нь түргэн хоол биш юм байна лээ. Ердөө таны захиалсан хоолыг шинэхэн бүтээгдэхүүнээр шинээр хийж өгдөг нь тэдний онцлог гэсэн. Хоолны төрлийн тухайд гахайн тагалцаг, мини хуушуур, гахайн шарсан хавирга, дөрвөн төрлийн сүши болоод ороомгон буузыг хэдэн төрлийн порцоор гаргадаг. Харин хачирт нь шинэ ногооны салат, амталсан будаа, төмсний нухаш, ундаа дагуулдаг юм билээ. Хэрэв  захиалагч та хүсвэл гахайн махтай цуйван, үхрийн махтай карри зэргийг нэмэлтээр гаргадаг гэсэн. Элдэв юм дуулдах болсон энэ цагт хамгийн гол нь эрүүл, чанартай захиалгын хоол бидэнд хэрэгтэй. Мянга сонсохоор нэг үзээрэй. Дараа нь дахин дахин захиалах болох вий.

Захиалгын утас нь 70191919 "BIG ROLL".

www.facebook.com/mongolbigroll

bigroll.mn

Д.ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна