Төсвийн байнгын хороо хуралдаж эхэллээ

2015 оны 11 сарын 6

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт зарлагдсан байсан ч 11.30 болж хойшлогдсон юм. Тэгвэл ирц хүрч, тус байнгын хороо хуралдаж эхлээд байна.

Уг байнгын хороогоор Монгол Улсын 2016 оны төсвийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ Төсвийн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй 100 гаруй саналын томъёоллоор санал хураалган, ирэх оны төсвийн хуулийг УИХ-д оруулах юм.

Өнөөдөр байнгын хороодын хуралдааны дараа буюу 14 цагаас УИХ-ын чуулган хуралдаж, байнгын хороодоор хэлэлцсэн асуудлуудыг хэлэлцэх юм.


УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудалтай танилцана уу.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна