THE LEMONS тоглолтоо хийнэ

2015 оны 11 сарын 6

THE LEMONS хамтлаг таван жилийн дараа буюу энэ сарын 13-нд CROCUS Event Hall-д 19:30 цагаас өөрсдийн бие даасан гурав дахь тоглолтоо хийхээр болсон тухай өөрсдийн албан ёсны цахим хуудастаа мэдээлжээ.

Энэ жил THE LEMONS хамтлагийн 11 жилийн ой тохиож байгаа бөгөөд уг тоглолтонд энэ жил худалдаанд гарсан "III" цомог болон өмнөх хоёр цомгийн шилдэг дуунуудаа толилуулах юм.

Билетийг Hi-Fi болон Orange records-ын салбаруудаар мөн easyticket.mn борлуулж байгаа бөгөөд 1900-1188, 1900-1950 лавлахад хандан үнэгүй хүргүүлэх боломжтой юм.

Тоглолтонд:

- Magnolian
- Rec On
- The Colors хамтлагууд оролцох гэнэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна