Ханиаднаас салгаж чадах байгалийн антибиотик

2015 оны 11 сарын 6

Гадуур дотуур маш олон төрлийн ханиад дэлгэрч байна. Заавал эм ууж тариа тариулах хэрэгтэй гэж үү? Байгаль өөрөө гайхамшигтай шүү дээ! Таныг ханиаднаас салгаж чадах гар доорх бүтээгдэхүүнүүд хичнээн их байдгийг та мэдэх үү?

Эмч нарын өгдөг түгээмэл зөвлөгөө бол супер-бактериуд буюу антибиотик эм уух. Гэвч микробууд нь эм, антибиотикууд шинээр гарах тутамд өөрийгөө шинэчилж чаддаг учраас зарим ханиад эмээр дарагддаггүй учир энэ юм.

Антибиотик нь анх 20-р зууны 1940 онд нээлтээ хийсэн билээ. Гэвч үүнээс өмнө хүмүүс байгалийн антибиотикийн нууцыг мэддэг байсан учраас эрүүл амьдарсаар ирсэн ажээ.

БАЙГАЛИЙН АНТИБИОТИК БҮТЭЭГДЭХҮҮН: ЗӨГИЙН БАЛ

Зөгийн балын ач хэмжээлшгүй. Зөгийн балтай цай, сүүг халуунаар ууснаар ханиад болон хоолойг эмчилдэг. Үүнээс гадна түүх сөхвөл, ромчууд дайн явахдаа шархан дээрээ зөгийн бал түрхэж эдгээдэг байжээ.

Зөгийн бал нь ус төрөггчийн хэт исэл ялгаруулах фермент агуулдаг. Энэ фермент нь бие организмыг харийн вирус, өвчинтэй тэмцэхэд туслалцаа үзүүлдэг. Үүнээс гадна зөгийн бал нь цус цэвэрлэж, ходоодонд сайнаар нөлөөлдөг байна.

БАЙГАЛИЙН АНТИБИОТИК БҮТЭЭГДЭХҮҮН: САРМИС

Хүүхдийг ханиад хүрэхээс сэргийлж сармис зүүж өгдөг нь хамгийн зөв алхам юм. Сармис нь ханиадтай тэмцэх мөн бусад бактерийг устгах хүч чадалтай. Таны дархлааны системийг дэмжиж өгнө.

Яагаад сармис гэж? Сармис нь аллицин гэж ханиады вирустай тэмцэх фермент агуулдаг учраас юм.

БАЙГАЛИЙН АНТИБИОТИК БҮТЭЭГДЭХҮҮН: АЛИМНЫ ЦУУ

Энэхүү цууг зөвхөн хоолонд бус, мөн халдваргүйжүүлэх, ариутгагч болгон ашиглаж болно. Мөн ханиад эмчлэх, биед агуулагдах холестерин бууруулах, хавдраар өвчлөх магадлалыг багасгадаг байна.

БАЙГАЛИЙН АНТИБИОТИК БҮТЭЭГДЭХҮҮН: ГРЕЙПФРУТ

Эрдэмтэд энэхүү жимсний үрэнд 800 гаруй төрлийн бактери, вирус, мөөгөнцөр болон шимэгчүүдийг устгах шидтэй бодис агуулагддаг гэдгийг нотолжээ. Антиоксидант шинж чанараас гадна дархлааны системийг хамгаалж, хоол боловсруулах системийг дэмжиж өгдөг гайхалтай жимс юм.

БАЙГАЛИЙН АНТИБИОТИК БҮТЭЭГДЭХҮҮН: НИМБЭГ

Энэхүү жимс нь витамин С-гээр баялагаараа нэн тэргүүлэх бүтээгдэхүүн юм. Хэрэв та дархлааны системээ хамгаалах, ханиадыг эмчлэхийг хүсвэл цай эсвэл усан дээр 1-2ш нимбэгний хэрчим нэмээд уугаарай.

БАЙГАЛИЙН АНТИБИОТИК БҮТЭЭГДЭХҮҮН:  БӨӨРӨНХИЙ БАЙЦАА

Бөөрөнхий байцаа энд байна гэж та төсөөлөөгүй биз? Түүнд хүний өдөрт авах шаардлагатай витамин С-г 75%-иар хангах чадвар бий. Тиймээс ханиаднаас сэргийлэхийн тулд өдөр тутмын хүнсэндээ байцаа хэрэглэх шаардлагатай.

БАЙГАЛИЙН АНТИБИОТИК БҮТЭЭГДЭХҮҮН:  СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН – ААРЦ

Түүнээс илүү ханиадтай тэмцэгч байгаа гэж үү? Бүсгүй та гэр бүлийнхэнийгээ, бяцхан үрсээ ханиад томуунаас холуур байлгаж халуун аарц өдөр бүр буцалгаж өгч байгаарай.

Эх сурвалж: www.mongoljingoo.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна