Катарт роботуудын дэлхийн олимп нээгдлээ

2015 оны 11 сарын 6

Өнөөдөр дэлхийн роботуудын олимп Катарт нээгдэж байна. Зөгнөл өнөөдөр бодит болон хувирч байгаа гэсэн үг. Зөвхөн шинжлэх ухааны төвүүд, бирж дээр ч биш. Энд худалдааны роботуудын тухай ярьж байгаа юм. Тэрхүү робот нь хөрөнгийн биржийн наймаа явуулах автомат хөтөлбөрүүд билээ.

Эдгээр роботууд нь хүнээс 500 дахин хурдтайгаар шийдвэрээ гаргадаг бөгөөд сэтгэлийн хөөрөлд автдаггүй. “Шилдэг хувийн хөрөнгө оруулагч”, “Шилдэг идэвхтэй наймаачин” гэсэн ангиллаар роботуудыг шалгаруулдаг.

Өнгөрсөн оны уг уралдаанд ялсан Оросын ялагч анхны 50 мянган рублийг гурван сарын дотор 2 сая 300 мянган рубль болгон ашгийг 5000 хувиар нэмэгдүүлж чаджээ.

Гэхдээ ямар ч техник алдаа гаргахгүй гэсэн баталгаагүй. Аймшигтай гэмээр том алдаа 2010 оны тавдугаар сарын 6-нд гарч худалдааны роботууд нь Dow Jones индексийг хэдхэн минутын дотор бараг мянган пунктаар унагасан байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна