Сэтгэлийн хөөрөлтэй Sia клип

2015 оны 11 сарын 6

I'm Still Breathing

Австралийн зохиолч, дуучин эмэгтэй "Alive" дууны хөөрхөн клипийг гаргалаа. Залуу бүжигчин Мэдди Зиглерийн оронд гол баатар нь бяцхан каратечин охин болжээ.

Sia өөрийн долоо дахь This Is Acting цомгийн материалуудаар шүтэн бишрэгчдээ гижигдэж байна. Шинэ цомгийг ирэх оны нэгдүгээр сарын 29-нд танилцуулах юм.

Дуучин бүсгүй есдүгээр сард Адельд зориулсан Alive зохиомжоосоо танилцуулсан юм.  Адель зохиомжоос нь татгалзсан учир Sia түүнийг өөрийн цомогт оруулжээ. Видео нь сонирхолтой, амьд бөгөөд жижигхэн охин хөгжмийн аяар каратегийн хөдөлгөөн хийн өөрийн гэр орноо хамгаалахаар оролддог. Sia өмнөх бүтээлүүд шигээ сонирхолтой видеог үзүүлж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна