Тильда Суинтон яагаад бидэнд үнэ цэнэтэй вэ?

2015 оны 11 сарын 6

Орчин цагийн соёлын жинхэнэ үзэгдэл, кино, загвар, урлаг Тильда Суинтонгүйгээр явахгүй гэдэг талаар тайлбарлах гээд оролдъё. Өнөөдөр Суинтон 55 насны ойгоо тэмдэглэж байгаа нь үүнийг хэлэх том шалтаг юм.

Британийн жүжигчин эмэгтэй бусдаасаа үргэлж л онцгойрч ирсэн юм. Уг удам нь олон зуун жилийн англи-шотландын  түүхтэй холбоотой, өөрийн нэр алдар, сүлдийн эдлэнтэй байгаа гэдэгтэй  холбогдсондоо ч биш. Түүний тухай даашинзын оронд смокинг, хатагтай гэхээс “сэр” гэж дуудуулдаг, будаг шунх хэрэглэдэггүй, богино тайрмал үстэй зэрэг анхаарал татсан зүйл бий.

Гэхдээ гарал үүсэл нь язгууртан гэдгийг түүний ааш араншин аяндаа харуулаад өгдөг юм. “Орландо” гэх драмын  киног үзсэн хүмүүс түүнийг эмэгтэй гэдгээ ганцхан удаа мэдрэн сэрснийг лавтай санаж байгаа байх. 

Дерека Жармений «Караважо» кинонд, 1986

Түүний киноны дүрүүд үргэлж туршилтууд бөгөөд зүгээр нэг өнгөрсөн дүр гэж түүнд байдаггүй. “Нарнийн он дараалалд” тэрээр цагаан шидтэн болно, “Тэргэл сар” кинондоо нийгмийн салбарын ажилтан болоод хувирна. “Отель"Гранд Будапешт"" кинонд эртний баян Д гэгч эмэгтэй болдог. Деройд Танжер хоёрын хооронд харанхуйд хэссэн хоёр вампирын хайрын түүхийг тэр бүтээж байна. Ер нь бол Суинтоныг  жүжигчин гэвэл түүнийг дутуу үнэлсэн хэрэг болох юм. Тэр бол зураач урлагийн байгууламж юм. Тэрээр Нью-Йоркийн МoMA музейд дараа нь давтагдсан 1995 онд Лондоны Serpentine Gallery музейн The Maybe гэх нэгэн бүтээлийн биет нь болон өдөржин шилэн хоргонд унтаж өнгөрөөснийг санаж байна уу. Тэгэхэд «Тильда Суинтон. Амьд зураач, шил, болд, матрас, дэр, орны цагаан хэрэгсэл, ус ба нүдний шил» нэртэй байсан юм. Тильда түүгээр нэгэн  шинэ утга санаа, мөнхийн үзэгдлийг харуулсан юм.

Перформанс The Maybe

Ямар нэгэн зүйлийг үзүүлэх үүднээс биш, харин шинэ утга санаанд уусдагаар энэ эмэгтэйн мөн чанар нь харагддаг. Үүнийг Суинтон кинонд ч,  хаана ч үзүүлж ирсэн бөгөөд  үүнийгээ жинхэнэ сэтгэлээсээ хийдэг эмэгтэй юм. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна