Авлигыг улстөржүүлэх шаардлагагүй

Хуучирсан мэдээ: 2015.11.06-нд нийтлэгдсэн

Авлигыг улстөржүүлэх шаардлагагүй

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг өнгөрөгч лхагва гаригт АТГ-аас баривчилж, ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид хорьсон явдал нийгэмд бас нэгэн дуулиан дэгдээлээ. Үүний өмнөхөн буюу өнгөрсөн долоо хоногийн бямба гаригийн үүрээр Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа нар баривчлан хорьсон билээ.

Албан бус эх сурвалжуудын ярьж байгаагаар Эрүүл мэнд, спортын сайд  3 сая долларын өртөг бүхий тендер зарлаж, тэндээсээ 100 орчим мянган долларыг нь авч байгаад газар дээрээ баригдсан бололтой юм. Г.Шийлэгдамбыг авлига авч байгаа талаар АТГ-ынханд  “МАХН-ынхан өөрсдөө хов хүргэсэн”, “Яамныхан мэдээлэл өгсөн” гэх хардлага гарах болсон. Гэвч энэ бүхнийг албан ёсоор хэн ч батлаагүй.

Г.Шийлэгдамбыг авлига авч байх үйлдэл дээр нь АТГ-ынхан гардсан тухай мэдээлэл хэвлэлээр  цацагдах болсон. Түүнийг хагас тэрбум төгрөг авч байгаад баригдсан хэмээн гадуур шуугиж буй ч АТГ-аас одоогоор албан ёсны тайлбар өгөөгүй байна.

Албан бус эх сурвалжуудын ярьж байгаагаар Эрүүл мэнд, спортын сайд  3 сая долларын өртөг бүхий тендер зарлаж, тэндээсээ 100 орчим мянган долларыг нь авч байгаад газар дээрээ баригдсан бололтой юм. Г.Шийлэгдамбыг авлига авч байгаа талаар АТГ-ынханд  “МАХН-ынхан өөрсдөө хов хүргэсэн”, “Яамныхан мэдээлэл өгсөн” гэх хардлага гарах болсон. Гэвч энэ бүхнийг албан ёсоор хэн ч батлаагүй.

Ямар ч байсан Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр улсын эмнэлгүүдэд цахим систем нэвтрүүлэх төслийг Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлэхдээ  Г.Шийлэгдамба сайд эрх мэдлээ урвуулан ашиглаж, энэ салбартаа төдийлөн танигдаагүй, туршлага муутай “Метро Нетворк” ХХК-д гүйцэтгэгчийн ажлыг өгснийхөө шанд 100 мянган долларыг авах гэж байгаад баригдсан байх магадлалтай хэмээн Эрүүл мэндийн яамныхан хардаж байгаа сурагтай. Учир нь түүнтэй хамт жолоочийг нь болон нэгэн компанийн захирлыг АТГ-аас барьж, өнгөрсөн лхагва гаригаас байцаалт аваад эхэлжээ. Компанийн захирлаас мөнгө авхуулахаар жолоочоо явуулсан, үүнээс нь болоод жолооч нь хамт хоригдоход хүрсэн байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлэх хүмүүс ч байна.

Харин зарим эх сурвалж Эрүүл мэнд, спортын сайдыг ирж байцаалт өгөхийг АТГ-аас анхааруулж, удаа дараа албан бичгээр сануулсан. Тиймээс аль эртнээс түүн дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж.

Харин намынхан нь авлига авч байгаад үйлдэл дээрээ гардуулсан гэх сайдаа “Г.Шийлэгдамба авлига авах хүн биш” хэмээн өмгөөлсөн хэвлэлийн бага хурлыг өчигдөр зохион байгуулахдаа энэ асуудлыг улстөржүүлэх гэж оролдож байгаа нь илэрхий.

Ямар ч байсан Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр улсын эмнэлгүүдэд цахим систем нэвтрүүлэх төслийг Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлэхдээ  Г.Шийлэгдамба сайд эрх мэдлээ урвуулан ашиглаж, энэ салбартаа төдийлөн танигдаагүй, туршлага муутай “Метро Нетворк” ХХК-д гүйцэтгэгчийн ажлыг өгснийхөө шанд 100 гаруй мянган долларыг авах гэж байгаад баригдсан байх магадлалтай хэмээн Эрүүл мэндийн яамныхан хардаж байгаа сурагтай.

Тэд “Монгол оронд нийтийг хамарсан хэлмэгдүүлэлт, тагнах чагнах ажиллагаа их болжээ. 1937 онд болсон их хэлмэгдүүлэлтийг дахин давтахгүй байх ёстой. Гэтэл улс орны төлөө зүтгэж байгаа зөв бодолтой, улс төрчдийг хэлмэгдүүлэх үйл ажиллагаа нийтийг хамарсан үзэгдэл боллоо. Энэ ажиллагаанд хуулийн байгууллага оролцож байгаа нь харамсалтай” хэмээн авлигын хэргийг улс  төрийн асуудал болгон дэвэргэхийг оролдож байна.

Сүүлийн үеийн дуулиант хэргүүдийг харахад “цагаан захтнууд”-тай холбоотой  хэргийг аль болохоор улстөржүүлэх сонирхол улстөрчдийн зүгээс гаргах болсон. Энэ удаад Н.Энхбаярын  болон түүний “цэргүүд” иймэрхүү дайралтыг хийж байгаа нь Монголын нийгэмд авлига, албна тушаалтнуудын хэргийг хаацайлахын тулд улстөржүүлдэг явдал  “гэм биш зан” болжээ гэмээр. Тэр тусмаа авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан албан тушаалтны асуудлыг “захиалгат хэрэг, хэлмэгдүүлэлт явагдаж байна” хэмээн тодорхойлоход тун өрөөсгөл.  Тэгээд ч  овоо босгоогүй бол шагшрах шаазгай хаанаас гарах вэ дээ.

Авлига нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байдаг. Мөн шударга байдал, хууль ёсыг алдагдуулж, ядуурлыг өдөөх гол хүчин зүйлс нь болдог.  Авлигыг дагаад хөрөнгө оруулалт буурч, эдийн засаг суларч, иргэдийн төрдөө итгэх итгэл муудаж, төрийн албан хаагчдын ёс зүй алдагддаг байдгийг хуульчид сануулдаг.  Иймээс эрүүл мэндийн салбарт олон жил бугшсан “идээ бээр” ийнхүү эхнээсээ садарч байгаад иргэд харин талархах ёстой юм. Эмч нь өвчтөнөөсөө чихэр горьдож, сайд нь тендерээс мөнгө “угааж”, авлига авах нь хэчнээн хүний эрүүл мэнд, аз жаргалыг хулгайлж,монголчуудад ямар хэмжээний гэм хор, хохирол учруулж байгааг тооцохын аргагүй юм.

Чухамдаа бол Г.Шийлэгдамбын удирдаж байсан энэ салбар хамгийн их улстөрждөг, хамгийн их авлигад идэгдсэн салбарт тооцогддог. Тэгэхээр энэ удаад авлига авч байгаа сайдыг  газар дээр нь барьсан энэ салбарт томоохон дохио болно.  Цаашлаад Монголын эрүүл мэндийн салбарын салхивчаар агаар орохын эхлэл байж магадгүй. 

Энэ ганц шалтгаанаар Эрүүл мэнд, спортын сайдын авлигын хэргийг улстөржүүлэх нь адгийн өмгөөлөл болно. Улсдаа ганцхан хавдрын эмнэлэг, халдварын эмнэлгийнхээ техник, технологийг хандив гуйхгүйгээр шинэчилж, төрөх эмнэлэг, түлэнхийн төв, хүүхдийн эмнэлгийнхээ асуудлыг шийдэхэд хүрэлцээтэй хөрөнгө авлигад, албан тушаалтнуудын халаасанд ороод алга болж байгаа нь уучлах хийгээд улстөржүүлэх асуудал огтоос биш билээ.

Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж