Дэвид Бекхэм 7 өдөр 5 тивд хөлбөмбөг тоглоно

2015 оны 11 сарын 6

Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч асан, НҮБ-ын хүүхдийн сангийн сайн үйлсийн элч Дэвид Бекхэм дэлхийн 5 тивийг 7 хоногийн дотор тойрч, хөлбөмбөгийн спортыг өсвөр залуу үеийнхэнд сурталчлан, эв нэгдэлд уриалан дуудахаар болжээ.

LoveOfTheGame марафон аялан тоглолтын үеэр тэрээр Антарктидаас Балба улсын уулархаг бүс хүртэл аялах юм. НҮБ-ын элчээр сонгогдсныхоо 10 жилийн ойг тэмдэглэх хүрээнд төлөвлөсөн аялалдаа тэрээр аль хэдийнээ гарч өчигдөр Папау Шинэ Гвиьейн улсын өсвөрийн хөлбөмбөгчидтэй гадил жимсний ойн дунд хөлбөмбөг тогложээ. Түүний аялалын эхний цэг болох Папуа Шинэ Гвинейд зочлох үеэрээ тэрээр орон нутгийн уугуул иргэдийн хамт гадил жимсний  хальс, навчаар бөмбөг хийж, зохион бүтээх урлагт өөрийн авъаясаа сорьсон гэнэ.

“НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаас буцаж, онгоцонд суугаад явж байхдаа надад энэ санаа төрж найз нөхөдтэйгөө үүнийгээ хуваалцсан юм. Гэхдээ энэ санаа маань ингэж биелнэ гэж би төсөөлсөнгүй. Үнэхээр баяртай байна” гэж алдарт тамирчин өгүүлжээ.

Tэрээр саяхан Хүүхдийн сантай хамтран 7 гэсэн нэртэй хүмүүнлэгийн сан байгуулсантай холбоотой юм байна.

Энэ сан нь гэр бүлийн хүчирхийлэлээс болж гэмтэж бэртсэн, ирээдүйн итгэлээ алдсан хүүхдүүд, хүнд өвчтэй хүүхдүүдэд итгэл найдвар бэлэглэх зорилготойгоор Дэвид Бекхэмийн тоглолтын өмсгөлийн дугаараар байгуулагдсан юм. Папаугаас  тэр шууд Ази тивийн ядуу буурай хөгжилтэй Балба улсад очих юм. Тэндээс Өмнөд Aмерикийн Буйнос Айрес, Африкийн Жибути, Хойд Америкийн Майами, Антарктид хүрэхээр төлөвлөжээ.

Энэ марафон аялал мэргэжлийн тамирчны гараагаа анхлан эхлүүлсэн Манчестер Юнайтед багийн цэнгэлдэх хүрээлэн буюу Английн Олд Траффордод өндөрлөх юм.  Түүний аялалыг үеийн дүрс бичлэгийг ВВС телевизийн сувгийнхан хийж, 1 цаг 30 минутын баримтат  киног бүтээхээр гэрээ байгуулжээ.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна