Дамжин суулт үнэгүй боллоо

2015 оны 11 сарын 7

Хоёр дахь автобусандаа дамжин сууж байгаа зорчигч өнөөдрөөс үнэгүй зорчиж эхлээд байна. Ингэхдээ нийтийн тээврээр үйлчилүүлсэн зорчигч нь сэлгэн суусан автобусандаа 30 минутын дотор амжиж үйлчлүүлсэн нөхцөлд дээрх хөнгөлөлт эдэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эхний автобусандаа 500 төгрөг төлж, дараагийн автобусанд 30 минутад багтаж суусан нөхцөлд үнэгүй зорчих эрхийг эдэлж байгааг дуулгая. Энэ боломжийг нийтийн тээврийн цахим карттай бүхэн эдэлнэ.

Онцолоход, НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаас өнгөрсөн сард нийтийн тээврийн сэлгэн суултыг хөнгөвчлөх зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан нь арваннэгдүгээр сарын 7-ноос буюу өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд байна.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна