Авто замуудыг хаалаа

2015 оны 11 сарын 7

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын дугуйн холбоо хамтран өнөөдрөөс “Дугуйн марафон”-ыг зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 11.00-13.00 цагийн хооронд Чингисийн талбайн зүүн талын зам, Гадаад хэргийн яамнаас Төв шуудангийн уулзвар хүртэл, Төв шуудангийн уулзвараас Чингисийн өргөн чөлөө, Зайсангийн  баруун хойд уулзвар хүртэл, Богд уулын арын зам, Их тэнгэр, Их Монгол улсын гудамжнаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэлх замыг түр хугацаагаар хэсэгчлэн хаагаад байна.

Г.ХОРОЛ


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна