АНУ өрийн босгоо нэмлээ

2015 оны 11 сарын 7

-АНУ-ын өрийг 20 их наяд болгон нэмэгдүүлэв-

 

Барак Обама

Фото: Carlos Barria / Reuters

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хоёр жилийн төсөвт гарын үсгээ зурлаа. Энэ баримтаар АНУ-ын өрийн хэмжээ18 их наядаас 20 их наяд долларт хүрэх болж байгаа юм. Өрийн хэмжээг нэмснээр дефолтыг хойшлуулав.

 

Зээлд баригдсан Засгийн газар

 

Аравдугаар сарын 30-нд Америкийн сенат үндэсний өрийн төвшинг нэмэгдүүлэхээр дэмжлээ. Хамгийн сүүлийн мэдээгээр тус улсын өр нь 18,15 их наяд доллар болсон байна. Арваннэгдүгээр сарын 2-нд зээлийн босгыг нэмэх баримтад ерөнхийлөгч Барак Обама гарын үсгээ зурсан юм.

 

АНУ-ын парламентын доод танхимын спикер асан Жон Бейнарын хэлснээр хууль тогтоогчид ба гүйцэтгэх засаглалын хоорондын энэ тохиролцоо нь дефолтоос тус орныг аварч байгаа гэнэ.

 

Спикер Бейнерийн хэлснээр өрийн төвшин нь 19,6 их наяд доллар хүрэх магадлалтай байна. Сүүлийн 50 жилд Конгресс засгийн газрынхаа зээлдэх чадварыг 80 удаа нэмэгдүүлэн дэмжиж иржээ.

 

Ципрасын хий үзэгдэл

 

Ерөнхийлөгчид гурван удаа нэр дэвшиж байсан Бүгд найрамдах намын Рон Пол долдугаар сард Цагаан ордныг Грекийн өрийн хямралаар айлгасан юм. Тэрээр өрийн асуудлаа цэгцлэхгүй бол сүйрэл ойрхон гэж мэдэгдэж цэргийн болон нийгмийн зардлыг хасах санал дэвшүүлж байлаа. Мөн АНУ-ын төрийн өрийн их хэмжээ нь дэлхийн эдийн засагт хүндрэл үүсгэж болзошгүйг Оросын ерөнхийлөгч ч ярьж байв.

 

АНУ-ын өрийн үүрэг нь доллараар тооцогддог учир гадаад өр гэсэн асуудал байдаггүй.

Фото: Gary Cameron / Reuters

 

Гэхдээ зээлийн хүү төлөгдөж байгаа бол та ямар өртэй байх нь хамаагүй. АНУ-ын US Treasuries облигаци нь гадаад орнуудад эрэлттэй. Түүний талаар зээл төлөх чадваргүй гэсэн яриа хэзээ ч гарч байсангүй. Улс орнуудын өөрийн нөөцийн санг бүрдүүлдэг хамгийн найдвартай үнэт цаас нь тэр юм.

 

Төгсгөлгүй өр

 

Сүүлийн 10 ерөнхийлөгчийн үеийн улсын өрийн төвшин:

 

  • Кеннеди — 311,7 тэрбум
  • Жонсон — 353,7 тэрбум
  • Никсон — 475,1 тэрбум
  • Форд — 698,8 тэрбум
  • Картер — 997,9 миллиарда
  • Рейган — 2,9 их наяд
  • Буш-том — 4,4 их наяд
  • Клинтон — 5,6 их наяд
  • Буш-бага — 10,6 их наяд
  • Обама — 18,1 их наяд (2015 оны аравдугаар сарын сүүлч)

 

Эх сурвалж: АНУ-ын Сангийн яам

 

Хямрал 2013 онд үүссэн. Конгресс, Цагаан ордон хоёрын хэлэлцээр сунжирч тус орон засгийн газаргүйгээр 16 хоног явжээ. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудал тэдний маргааныг үргэлжлүүлсэн юм. Шинэчлэлийг хийхэд мөнгө хэрэгтэй гэтэл бүгд найрамдахчууд мөнгөтэй болох зээлийг өгөөгүй билээ. Бусад тохиролцоогүй асуудлууд ч байлаа.

 

Аравдугаар сарын 1-нд 800 мянган төрийн албан хаагч цалингүй амралттай тулгарав. Төсвийн хэрэгжилтийн тасралт нь НАСА, Худалдааны яам, Эрчим хүчний яам, Дотоод хэргийн яам болон Цагаан ордны ажилтнуудыг амруулахад хүргэж байлаа. Өр төлөх чадваргүйг зарлахаас нэг хоногийн өмнө аравдугаар сарын 16-нд бүгд найрамдахчууд буулт хийн өрийн босгыг 1,1 их наяд доллараар нэмэгдүүлэхээр болсон билээ.

 

Өрийн хязгаарыг нэмэгдүүлэх 2011 оны шийдвэрийн улмаас Standard & Poor’s (S&P) чансааны агентлаг түүхэндээ анх удаа АНУ-ын чансааг дээд зэргийн ААА-гаас АА+ болгон буулгасан байлаа. Тэр үед АНУ-ын улсын өрийн төвшин 14,3 их наяд доллар байв. Хэрэв улс нь зарлагаа багасгахгүй бол чансааг дахин буулгана гэж S&P сануулсан . Энэ жилийн зургадугаар сард тус 18,11 их наяд доллартай тэнцэх өртэй байхад тус агентлаг чансааг АА+ хэвээр үлдээсэн юм.

 

Зах зээл цочсонгүй. Фото: Brendan McDermid / Reuters

 

АНУ-д гадаад өр гэсэн зүйл үгүй. “Гадаад” гэдэг ойлголт нь өрийн үнэлгээ болсон валют нь юм. Тэр нь доллар бөгөөд цэвэр өөрийнх нь дотоод мөнгө. Дэлхий даяар түүнийг хэрэглэдэг. АНУ-ын зээл төлөлтийн чадвар унана гэдгийг төсөөлөх аргагүй эд юм. Нэн ялангуяа доллар олон улсын худалдаанд идэвхтэй ашиглагдаж, дэлхий даяар тэр мөнгө нөөцийн санг бүтээж байгаа үед. Ноцтой хямралын байдал үүслээ гэхэд АНУ мөнгөө хэвлээд эхлэнэ. Тэр мөнгө нь өрөө дарахад хэрэглэгдэнэ. Одоо Хятад, Япон, Их Британи, Швейцари зэрэг орнууд АНУ-ын зээлдэгч болж буй нөхцөлд доллар зүгээр нэг валют биш.

 

Өрийн төвшинг нэмлээ гээд зээлийн зах зээл анзаарч цочсонгүй. Конгресс, Цагаан ордон хоёрын тохироог байх ёстой зүйл шиг л хүлээн авлаа.

 

Гэсэн хэдий ч Обамагийн шийдвэр нь ирээдүйд даяарчлалын эдийн засагт нөлөөлөх чадвартай. Зээлийн төвшинг автоматаар 2017 оны гуравдугаар сар хүртэл нэмэгдүүлэх нь одоо байгаа 0,25 хувийн бодлогын хүүг нэмэгдүүлэх нэмэлт шалтгаан болж байна. Холбооны нөөцийн системийн ээлжит хуралдаан арванхоёрдугаар сарын дундуур болох юм. Хэрэв төв банкны захирлуудын зөвлөл нь бодлогын хүүгээ нэмэх юм бол Америкийн төрийн үнэт цааснууд нь хүүгээ нэмэн хөрөнгө оруулахад ашигтай болно. Эрэлт өсөх нь тодорхой.

 

Вашингтонд өрөө төлөхөөр олон улс орон дугаарлалд зогсвол түүнд гайхаад байх зүйлгүй. Тэр дугаарт нь Орос орох л болно. Орос Америкийн 20 том зээлдэгчийн тоонд багтдаг. Тэд америкийн үнэт цаасанд 89,9 тэрбум доллар оруулсан байгаа. Тэр хэмжээг нэмэгдэнэ гэсэн хүлээлт байгаа юм.

 

Үүний зэрэгцээ, ханш нэмэгдэх нь долларыг бэхжүүлж, нефтийн үнэнд дарамт үзүүлж магадгүй. Энэ нь рублийн хувьд муу мэдээ. Хэрэв Оросын Сангийн яамны хэлээд байсан улирлын чанартай рублийн сулралт жилийн эцэс рүү хэрэгжвэл оросуудыг ээлжит ханшийн уналт хүлээж байх юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна