Дугуйн марафон болж байна

2015 оны 11 сарын 7

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын дугуйн холбоо хамтран “Дугуйн марафон”-ыг хүүхэд, залуучуудын дунд зохион байгуулж байна.

Марафонд оролцогчид эрэгтэй, эмэгтэй насны ангиллаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замд өрсөлдөнө. Өнөөдөр хүүхдүүд өрсөлдөж байгаа юм.

Бага насны хүүхдүүд 3-4 нас /50 м/, 5-6 нас /50 м/, 7-8 нас /100 м/, 9-10 нас /500 м/, 11-12 нас /1000 м/-ны эрэгтэй, эмэгтэй ангиллаар, өсвөр үе, залуучууд 13-14 нас /3 км-1 тойрог/, 15-16 нас /3 км-1 тойрог/, 17-18 нас /6 км-2 тойрог/-ны эрэгтэй, эмэгтэй ангиллаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам дээр тойргоор уралдаж байна. Харин маргааш насанд хүрэгчид өрсөлдөнө.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна