Эрээн, Хөх хот дахь консултай холбогдож байна гэв

2015 оны 11 сарын 7

БНХАУ-д их хэмжээний цас орны улмаас Бээжингээс Эрээн рүү зорчиж явсан Монголын иргэд Жин-Тэй тосгоны ойролцоо цасанд боогдож, гурав хоног саатсан тухай мэдээллийг бид хүргэсэн. Энэ талаар Гадаад хэргийн яамнаас тодруулахад, “БНХАУ-ын Эрээн хот, Хөх хотод Монгол Улсын төлөөлөн суугаа консултай утсаар холбогдож зохих арга хэмжээг авахаар ажиллаж байна” гэсэн хариуг өглөө. Мөн тэрээр цасанд боогдсон иргэдийн ар гэрийнхэнд хандаж холбогдох гар утасных нь дугаарыг өгөхийг хүслээ.

Нийтдээ 200 гаруй монгол иргэн цасанд боогдсоноос зарим нь Жин-Тэй тосгонд ирсэн бол зарим нь автобусанд хоноглож байгаа аж. Энэ тухайгаа монгол иргэд ар гэрийнхэндээ мэдэгдэж, улмаар Гадаад хэргийн яамныхан зохих мэдээллүүдийг авснаар ажилдаа ороод байна.

Хятадын талаас цас хоёр долоо хоног үргэлжлэн орно гэж мэдээлж байгаа ажээ.

Г.ХОРОЛ
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна