Ерөнхийлөгч Хятадыг зорино

2015 оны 11 сарын 7

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх даваа гаригт буюу энэ сарын 9-нд БНХАУ-ыг зорих гэж байна. БНХАУ-ын дарга Си Жиньпиний урилгаар Монгол Улсын төрийн тэргүүн тус улсад төрийн айлчлал хийх юм. Өнгөрсөн жил БНХАУ-ын удирдагч Си Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тааламжтай цагтаа өөрийн улсад айлчлал хийхийг хүссэн. Айлчлал арваннэгдүгээр сарын 9-11-ний хооронд үргэлжилнэ. Энэ үеэр талууд албан ёсны хэлэлцээ хийнэ, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян болон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар бараалхана.

Онцлоход, дээрх айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Экспорт, импорт банк хооронд байгуулах 1 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийг байгуулахаар төлөвлөөд байгаа. Түүгээр Эгийн гол цахилгаан станц төслийг хэрэгжүүлэх юм.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна