Амралтын өдөр юу үзэх вэ?

2015 оны 11 сарын 7

Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын I улирлын амралт хараахан дуусаагүй байгаа тул театрын уран бүтээлчид хүүхдэд зориулсан бүтээлийг түлхүү тоглож байгаа аж. Тухайлбал, Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид “Болдоггүй бор өвгөн” хүүхэлдэйн жүжгээ толилуулж байгаа бол “Аса” циркь “Шидэт бонго гайхамшигт цирк” тоглолт болох юм.

Бямба, ням гариг

“Түмэн эх” чуулгад-18:00 цагт ардын урлагийн тоглолт

“Аса” циркт-15:00 цагаас “Шидэт бонго гайхамшигт цирк” тоглолт

МҮЭСТО-нд-19:00 цагаас “X” түц 2014, 2015 оны шилдгийн шилдэг үзүүлбэрүүд Хүүхэлдэйн театрт: 14:00 цагт “ Болдоггүй бор өвгөн” хүүхэлдэйн жүжиг

Дуурь бүжгийн эрдмийн театрт-17:00 цагаас Ж.Россини “Севилийн үсчин” дуурь тус, тус тоглогдоно.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна