Орос-Энэтхэг хоёр 10 тэрбумын зэвсгийн наймаа хийхээр тохиролцов

Хуучирсан мэдээ: 2015.11.07-нд нийтлэгдсэн

Орос-Энэтхэг хоёр 10 тэрбумын зэвсгийн наймаа хийхээр тохиролцов

 

Хоёр орны хувьд Оросын зенитийн пуужингийн С-400 "Триумф» цогцолборыг Энэтхэгт нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцсон тухай Энэтхэгийн хэвлэл мэдээллээ.

 

Гэрээний үнэ нь 700 тэрбум рупий буюу 10 тэрбум доллар болж байна гэж United News of India сонин бичжээ.

 

Гэрээний нөхцөл, хичнээн ширхэг цогцолбор нийлүүлэх мөн үнийн талаар Орос-Энэтхэгийн засгийн газар хоорондын хэсгийн хуралдаанаар тохиролцжээ.

 

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модийг ирэх сард Москвад айлчлах үеэр гэрээнд гарын үсэг зурах юм. Мөн тэр үеэр Энэтхэг дахин нэг шумбагч онгоц авах гэрээг байгуулна. Шинэ атомын “Ясень” гэсэн шумбагч онгоцны түрээсийн гэрээний талаар энд яригдаж магадгүй юм.

 

Өмнө хэвлэлээр мэдээлж байсны дагуу Энэтхэгийн Нисэх хүчний командлал 12 нэгжийн С-400 "Триумф» цогцолбор авах саналаа засгийн газартаа гаргасан байв. Хамгийн анх энэ системийн зэвсгийг Хятад Оросоос авч байгаа тухай мэдээлэл бас гарсан.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж