Камертон хамтлаг 18 нас шоу тоглолт хийнэ

2015 оны 11 сарын 7

“Камертон” хамтлагийнхан 20 жилийн ойдоо зориулан "18 нас" шоу тоглолтоо хийхээр товоо зарлалаа. Тэд энэ сарын 20-нд 19:00 цагаас “Crocus Event Hall”-д фенүүдтэйгээ уулзахаар болсон байна.

1995 оноос хойш өнөөдрийг хүртэл үнэнч сонсогч та бүхний сэтгэл зүрхэнд хүрсэн тэр л гайхамшигтай уран бүтээлүүд энэ үдэш нэг дор эгшиглэх нь. Тэд хамгийн сүүлд өнгөрсөн сард болсон попын таван хамтлагийн “Мартагдашгүй” тоглолтод оролцон ая дуугаа өргөсөн. Гэхдээ энэхүү тоглолтод хамтлагийн гишүүн Эба хувийн бизнесийн ажлаар явж байгаад нийслэл рүү ирэх ёстой байсан онгоцноосоо хоцорсон учраас тэд гурвуулаа тайзнаа гарсан юм. Харин "18 нас" шоу тоглолтоороо тайзнаа дөрвүүлээ дуулна.

Д.ЖАГАР


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна