Дэд сайдгүй зүдэрч яваа сайд

2015 оны 11 сарын 7

Засгийн газар дэд сайд нараа чөлөөлөөд долоо ч хоноогүй байна. Гэвч зах зухаасаа сайд нар дэд сайдаа үгүйлээд эхэлжээ. Сангийн сайд Б.Болор “Дэд сайдгүй ажил дийлдэхгүй хэцүү байна аа, хүнд байна аа” гэж шогширч нөхдөө хөгжөөсөн сурагтай. 

Сангийн дэд сайдыг С.Пүрэв гэх эрхэм хашсан. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаас улсын төсөв боловсруулж ирсэн түүний хувьд өнгөрсөн жил УИХ-аар Монгол Улсын 2015 оны төсвийн хуулийг хэлэлцүүлж батлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн нэгэн. Н.Алтанхуягийн танхим унаж, Ерөнхий сайд ч үгүй, Засгийн газар ч үгүй болж балархад 2015 оны төсвийн хуультай холбоотой асуудлыг тэр л мэдэж, гишүүдэд “байцаагддаг” байв. 2016 оны төсвийн хуулийн төслийн боловсруулалт ч мөн түүнд л хамаарна. МАН-ын сайдууд Засгийн газраас хөөгдөж гарсан тул 2016 оны төсвийн хуулийн боловсруулалт дэд сайдын гараар орж боловсруулагдсан билээ.

Үүнээс ч болсон уу, өөр бусад амжуулдаг олон ажлыг нь шинэ сайд нь үгүйлсэн үү, дэд сайдгүй зүдэрч яваа сайдаар тодорчээ.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна