Урамшууллыг зогсоожээ

2015 оны 11 сарын 8

Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Сүхбаатар дүүргийн авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаад тус дүүргийн Засаг даргын 2013 оны 239 дүгээр захирамжаар баталсан “Засаг даргын Зөвлөлийн хурлын журам”-аар Зөвлөлийн гишүүдэд улирал тутам 225 мянган төгрөгийн урамшуулал олгож байгаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй болохыг мэдэгдэж, уг шийдвэрийг хүчингүй болгуулах саналыг хүргүүлсэн аж.

Уг саналын дагуу нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар Зөвлөлийн гишүүдэд улирал тутам олгодог урамшууллыг зогсоосон байна.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна