Махны үнэ тогтвортой байна

2015 оны 11 сарын 8

Нийслэлийн Статистикийн газрын мэдээлснээр махны үнэ 11 дүгээр сарын эхний долоо хоногт зарим төрөл дээрээ өмнөх долоо хоногоос хямдарсан байна. Тухайлбал иргэдийн хамгийн ихээр худалдан авдаг үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногоос 40 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ кг тутамдаа 175 төгрөгөөр буурсан байна. Харин хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 75 төгрөгөөр нэмэгдсэн бол цул махны үнэ 100 төгрөгөөр хямдарчээ.

Хүчит шонхор худалдааны төвд арваннэгдүгээр сарын 4-ны байдлаар махны үнийг сонирхуулбал, үхрийн мах /ясгүй/ 6000-6500 төгрөг, хонь /ясгүй/ 4200-4500 төгрөг, хонины ястай мах 4300-4500 төгрөг, ямаа /ясгүй/ 4000-4200 төгрөг, адуу /ясгүй/ 4500-4800 төгрөг, адууны ястай мах 4200-4500 төгрөгийн үнэтэй байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна