Дорноговьд шинэ эмнэлэг нээгдлээ

2015 оны 11 сарын 8

Дорноговь аймгийн Сайншанд суманд олон улсын стандартад нийцсэн эмнэлэг өнөөдөр нээгдэж байна.  Аймгийн нутгийн зөвлөлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан "Мандах наран" эмнэлэг АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь Анагаах ухааны сургуулийн түшиц эмнэлэг болж байгаа ажээ. Долоон сарын хугацаанд сүндэрлэсэн эмнэлэг хамгийн орчин үеийн техник хэрэгслээр тонологдсон гэдгийг онцоллоо. Мөн аймгийн ахмад эмч нарыг ажлын байраар хангаж байгаа юм байна.

 Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна