Сьерра-Леоне Эболагаас бүрэн ангижирлаа

2015 оны 11 сарын 8

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ Баруун Африкийн Сьерра-Леоне улсыг үхлийн аюулт Эбола вирусын халдвараас бүрэн ангижирсныг /XI.7/ албан ёсоор зарлалаа. Сьерра-Леонед сүүлийн 42 хоногийн турш Эбола вирусын халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй тул өвчнөөс бүрэн ангижирсанд тооцжээ. Сьерра-Леонед өнгөрсөн 18 сарын хугацаанд 4000 гаруй хүн Эбола вирусын халдвараар нас барсан юм. Сьерра-Леоне улсын нийслэлд өчигдөр орой /XI.7/ олон хүн төв талбайдаа цуглан өвчнөөс ангижирсныг тэмдэглэхийн сацуу  нас барсан хохирогчдод хүндэтгэл үзүүлж лаа асаасан байна.

 

Хөрш Либерид Эболагаар 4800 хүн нас барсны эцэст өнгөрсөн есдүгээр сард өвчнөөс ангижирсан юм. Харин Гвиней улсад одоо болтол цөөн тооны Эболагийн шинэ тохиолдол бүртгэгдсээр байгаа аж. Баруун Африкийн энэ гурван улс нь Эбола вирусын халдварын голомт юм. Дэлхий дахинаа Эбола вирусын халдвараар 11 мянга гаруй хүн нас барсан билээ.

 

Б.АНХТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна