Жейми Варди 9 тоглолт дараалан гоолдлоо

2015 оны 11 сарын 8

Энэ улиралд гайхалтай тоглолтыг үзүүлж байгаа "Лестер Сити" клуб өнгөрсөн шөнө талбайдаа "Уотфорд" клубыг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авснаар 25 оноотой болж, "Арсенал", "Сити"-тэй тэнцэж ирлээ.

Гэхдээ гоолын зөрүүгээр гуравдугаар байрт бичигдэж байгаа юм. Энэ тоглолтын 65 дахь минутад "Лестер"-ийн Англи довтлогч Жейми Варди торгуулын цохилтоос нэг гоол оруулсан.

Ингэснээр Варди премьер лигт 12 дахь гоолоо оруулсан. Мөн сүүлийн есөн тоглолт дараалан гоолдож, нэгэн шинэ рекордын эзэн боллоо. Одоо тэрбээр дараагийн тойрогт гоолдож чадвал "Манчестер Юнайтед"-ын домогт довтлогч Рүүд Ван Нистелройн амжилттай зэрэгцэх юм.

Голлланд эрхэм цагтаа премьер лигт 10 тоглолт дараалан гоолдож байсан. Тэгвэл Варди энэ төрлийн рекорд эзэмшигчдийн хоёрдугаар байрт бичигдэж эхэлж байгаа юм.

Н.ПУНЦАГБОЛД

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна