Пато 20 саяар “Ливерпүүл”-д ирэхэд ойрхон байна

2015 оны 11 сарын 8

“Сан-Пауло” клубт зээлээр тоглож буй “Коринтианс” багийн довтлогч Алесандро Пато ирэх нэгдүгээр сарын солилцоо наймааны цонхоор “Ливерпүүл”-д ирж магадгүй байна.

“Улаанууд” өдгөө 26 настай Бразил эрийг 20 сая еврогоор авахаар “Коринтианс”-тай зарчмын хувьд тохиролцоод байгаа ажээ.

Түүнийг Английн “Вест Хэм” болон Германы “Боруссия Дортмунд” клубүүд сонирхож байсан ч очоогүй. Тэрбээр Бразилын лигт 30 тоглолтод оролцож, 1 дамжуулалт өгч, 10 гоол оруулаад байгаа юм.

Н.БОЛД

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна