Ургац хураалтын төлөвлөгөө 30 хувиар тасарчээ

2015 оны 11 сарын 8

Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн.

Ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах мэдээ гарсан.

Тэгвэл өнгөрсөн сарын 30-ны байдлаар 50.7 мянган га-г ангилан хадаж, 50.0 мянган га-г цайруулан, 228.4 мянган га-г шууд хурааж, нийтдээ 278.7 мянган га-гаас 211.3 мянган тонн үр тариа, үүнээс 200.0 мянган тонн буудай, 163.9 мянган тонн төмс, 71.6 мянган тонн хүнсний ногоо, 42.8 мянган тонн малын тэжээл, 21.0 мянган тонн тосны ургамал тус тус хураан авч, гурил үйлдвэрлэлд 108.0 мянган тонн буудай нийлүүлсэн байна.

Гэвч цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас ургац хураалтын явцыг сааруулж, ургацын хаягдлыг нэмэгдүүлсэн байна. Балансаар тогтоогдсон ургац хураалт 30 орчим хувиар буурчээ.

Т.ДАВАА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна