Цас мөсийг тогтмол цэвэрлэхийг үүрэг болголоо

Хуучирсан мэдээ: 2015.11.09-нд нийтлэгдсэн

Цас мөсийг тогтмол цэвэрлэхийг үүрэг болголоо

Нийтийн эзэмшлийн зам талбай, хорооллын доторх цас мөсийг тогтмол цэвэрлэхийг үүрэг болголоо

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаан боллоо. Шуурхайн үеэр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Хүүхдийн ордноос урагш, Чингисийн өргөн чөлөөнд ногоон байгууламж дээр “Гадна хаяг мэдээллийн байгууламжид тавигдах шаардлага”-ыг зөрчин байрлуулсан самбаруудыг яаралтай буулгахыг санууллаа. Мөн нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, сандал, хогийн савыг засварлах, гудамж, зам талбай, хорооллын доторх сүүдэр хэсгийн мөсийг арилгах арга хэмжээг авч, харьцуулсан зургаар ирүүлэх, рекламны самбар, хайс хашлагын үлдэгдэл ёзоор төмрүүдийг аюулгүй болгон тасдаж авах, үүссэн нүхийг бөглөж, нөхөн сэргээх арга хэмжээг авахыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, дүүргүүдэд үүрэг болголоо.

ЭХ СУРВАЖ: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж