Залуучуудын мал маллах нөхцөлийг бүрдүүлнэ

2015 оны 11 сарын 9

УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын гишүүн Д.Батцогт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, оорчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Батцогтоос дараах зүйлийг тодрууллаа.

 

-Малчдын тэтгэврийн насыг наашлуулах төслийг өмнө нь нэр бүхий гишүүд өргөн барьж байсан ч, хэлэлцэх шаардлагагүй гэж олонх үзсэн. Та ч мөн тийм үзэл санаатай төсөл өргөн барилаа. Дэмжигдэх болов УУ?

 

-Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах үед малчдын зүгээс тэтгэврийн насыг наашлуулж өгөх хүсэлт байнга тавьдаг. Учир нь малчид жилиин дөрвөн улиралд нэг ч өдөр амралтгүй ажилладаг.

 

Хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй иргэдээ Монгол Улс төрийн бодлогоор дэмжих нь чухал. Иймд ажилласан нэг жилийг нь 1.2 жилээр тооцох хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Ингэснээр зургаан жил тутамд нэг жил нэмэгдэнэ гэсэн үг. Залуучууд мал маллах сонирхол бага болсон өнөө үед энэ төсөл тэднийг уг салбарт тогтвор суурынилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гэж харж байгаа.

 

Мөн малчдын шимтгэл төлж, ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцвол тэдний тэтгэврийн даатгалд хам-рагдах сонирхол дээшилнэ. Ингэснээр шимтгэлийн орлого нэмэгдэх учир нийгмийн даатгалын санд дарамт болохгүй. Энэ төсөл малчдын хувьд хүлээлт үүсгээд байгаа. Тиймээс гишүүд дэмжиж, батална гэдэгт найдаж байна.

 

-Гэхдээ малчид нийгмийн даатгалын шимтгэлийг тогтмол төлдөггүй шүү дээ?

 

-Малчид сар бүр тогтмол цалин авдаггүй. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлийг ч мөн тогтмол төлж чадахгүй. Тэд ноос, ноолуур болон мах бэлтгэлийн цагаар орлоготой болдог. Иймд жилдээ 2-3 удаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг байхаар хуулийн төсөлд тусгасан. Төслийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөлтэй цуг хэлэлцүүлнэ.

 

-Хуулийн төсөл батлагдсанаар төсөвт дарамт үүсэх үү?

 

-Эдийн засгийн тооцооллыг хийсэн. Засгийн газраас ч санал авсан. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг холбогдох байгууллага “Төсөвт тодорхой хэмжээний ачаалал нэмэгдэнэ. Гэхдээ энэхүү ачаалал нь хэвийн хэмжээнд” гэж онцолсон.

 

ЭХ СУРВАЛЖ: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН