Азийн футзалын АШТ-ий урьдчилсан шатны тэмцээн болно

2015 оны 11 сарын 9

Ази тивийн футзалын 14 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн 2016 онд Узбекистан улсад болно. Тус тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны тоглолтууд энэ сарын 14-19-нд манай улсад болох гэж байна.

“Буян-Ухаа” спортын ордонд болох тус тэмцээнд БНСУ, БНХАУ, Тайвань, Хонгконг, Монгол Улсын шигшээ багууд өрсөлдөнө. Эндээс гурван баг Узбекистаныг зорих эрхийг авах аж.

Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагчаар “Улаанбаатар Унаганууд”-ын С.Эрдэнэ-Очир ажиллаж байгаа бол багийн бүрэлдэхүүнд хаалгачаар Ю.Сайнхүү, М.Чанцал, Б.Сэр-Од, хамгаалагчаар Б.Мөнгөнтулга, О.Очбаяр, Н.Цэдэнбал, хагас хамгаалагчаар П.Алтантулга, Э.Баасандорж, О.Баяржаргал, Э.Ганзориг, А.Мөрөн, Э.Пүрэвдорж, Х.Цэнд-Аюуш, А.Улсболд, довтлогчоор Ц.Түмэнжаргал, Ц.Төмөр-Очир нар багтжээ.

Сануулахад, Монголын футзалын шигшээ баг ОХУ-ын Эрхүү хотноо нөхөрсөг тоглолтыг 10 дугаар сарын 26-ны өдөр хийлээ. Тэд ВЧНГ багт 4:8-аар хожигдсон ч Зенит Иркут багийг 7:5-аар хожсон байна.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна