АНУ цэргийн хүчээр Оросыг барина

2015 оны 11 сарын 9

Эштон Картер

Фото: Jim Young / Reuters

 

“АНУ Оросыг барьж байх үйл ажиллагааны шинэ хувилбарыг бодож байна” гэж Рональд Рейганы дурсгалын номын санд болсон цэрэг, улс төрийн бага хурал дээр Пентагоны тэргүүн Эштон Картер мэдэгджээ.

 

Орос улс олон улсын тогтсон хэв журамд занал учруулж байна. Тиймээс АНУ бүхий л аргаар түүний тоонд цэргийн хүчээр үүний эсрэг зогсоно гэж тэр хэлэв.

 

“Европт Орос нь Украин, Гүржийн бие даасан байдлыг зөрчиж, Балтийн орнуудыг идэвхтэйгээр айлган сүрдүүлж байна. Харин Сирид гал дээр тос нэмэн өөрсдийгөө “тэмцэгч” гэсэн нэрийн дор хэт даварч байна” гэж тэр үзэв. Вашингтон Оросын цөмийн зэвсгээс сүрдэж буйг түгшиж буйг тэр бас дуулгалаа.

 

Эдгээр зорилгын улмаас АНУ нь цөмийн зэвсгээ сайжруулан шинэчилж, орчин үеийн зэвсэглэлдээ анхаарна. Тухайлбал стратегийн шинэ бөмбөгч онгоц, лазерийн зэвсэгт хөрөнгө оруулж байна хэмээн тэр хэлэв.

 

“Бид хүйтэн эсвэл халуун дайныг Оростой явуулах, тэд манай дайсан байгаасай гэж хүсэхгүй” гэж Картер онцолж байна. Гэхдээ АНУ нь өөрийн ашиг сонирхол, холбоотнуудынхаа ашиг сонирхлыг хамгаална. Тухайлбал, Донецк, Луганскийн сайн дурынхантай тэмцэлдэхэд нь Украинд цэргээ бэлтгэхэд нь үргэлжлүүлэн тусална гэдгийг тэр дуулгалаа.

 

Оросын бодлогоос үүдэн АНУ нь Европт цэргийн хүчнээ хүйтэн дайны үеийн хэмжээнд хүргэхээр эрмэлзэхгүйг тэр тэмдэглэжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна