Аун Сан Су Жи-гийн эх орны сонгууль

2015 оны 11 сарын 9

© AP Photo/Khin Maung Win

 

Хуучин Бирм өнөөгийн Мьянмарийн сонгууль онцын зөрчилгүй болж өнгөрлөө гэж олон улсын ажиглагчид мэдээлэв. Гэхдээ олон хүн саналаа өгч амжсангүй.

 

Хэсэгт үүр цайхаас эхлэнэ

 

"Бидний ярьсан хэдэн арван хүмүүс өөрсдийн сонголтыг ямар нэгэн дарамт, аюул занал гарна гэсэн айдасгүйгээр хийсэн” гэж ярилаа хэмээн Зүүн Өмнөд Азийн улс орнуудын эвслийн нарийн бичгийн дарга нарын төлөөлөгч Дуруди Сиричанья хэлж байна.

 

Мьянмад санал өгөх эрхтэй 30 сая гаруй хүн байна. Санал хураах байранд хүмүүс үүр цайхаас эхлэн дугаарлан зогсчээ. “Санал өгсөн нэгэн хамгийн түрүүнд саналаа өгөхөөр 03-06 цаг хүртэл зогссон хэмээн ярьсан” гэж АНУ-ын картерийн төвийн ажиглагч Жейсон Картер өгүүлэв.

 

Сонгогчдоос цөөнгүй нь 10 цагийн дотор амжиж саналаа өгч чадсангүй гэж ажиглагчид тэмдэглэв. Зарим хэсэгт санал хураалт сунжирч, удаан явж байжээ. Сонгуулийн комисст мэдээлснээр хэсэг хаагдах үеэр зогсч байсан хүмүүст саналаа өгөхийг зөвшөөрчээ. Гэсэн ч хэдэн суурины хэдэн зуун хүмүүс саналаа өгч чадаагүй гэж байлаа.

 

Сонгуулийн дүнгийн хүлээлт

 

Сонгуульд улс төрийн 91 намын 600 мянга гаруй нэр дэвшигчид оролцсон юм.

 

© AP Photo/Aung Shine Oo

 

Кампанит ажлын гол өрсөлдөгч нараар эрх баригч Эв нэгдэл, хөгжлийн Холбооны нам ба сөрөг хүчний Ардчиллын төлөөх Үндэсний лигийн нам хоёр болж байна. Нийт 14 муж, засаг захиргааны нэгж тус бүрийн саналын дүнг ирж буй мэдээллийн дагуу арваннэгдүгээр сарын 9-нөөс эхлэн мэдээлж байх ажээ. Анхны мэдээг өнөөдөр орон нутгийн цагаар 09:00-д хүргэх юм.

 

Санал хураалт дууссаны дараа Ардчиллын төлөөх үндэсний намын лидер, Нобелийн энх тайвны шагналтан Аун Сан Су Жигийн байрны ойролцоо асар олон тооны хүмүүс цугларсан байв. Хэчнээн хүн цугларсныг бид тоолж чадаагүй. Намын байр суурь үнэхээр хүчтэй байгаа гэж намын төлөөлөгч Тин О хэллээ.

 

Засаг эсвэл сөрөг хүчин

 

Олон тооны ажиглагчид өнөөгийн сонгуулийг хоёр намын лидерүүдийн өрсөлдөөн гэж хэлж байна. Өнгөрсөн сонгуульд ЭНХХН нь итгэлтэйгээр ялсан. Гэхдээ түүнд өрсөлдөгч байгаагүй юм. АТҮЛН нь 2010 оны сонгуульд бойкот хийжээ. Гэхдээ сөрөг хүчин 2012 онд бага ч гэсэн итгэлтэй болж, сонгуулиар суудлаа ахиулж чадсан юм. Тэд нэмэлт 44 суудлын 43-ыг нь авч чаджээ. 1990 онд Аун Сан Су Жигийн нам парламентын сонгуульд ялсан ч цэргийн хүчээр сонгуулийн дүнг нь хүчингүй болгоод лидерийг нь гэрийн хорионд 15 жил байлгажээ. Түүний улс төрийн тэмцлээр кино хийсэн нь дэлхийд шуугиан тарьсан билээ. Люк Бессоны “Леди” гэдэг кино 2011 онд дэлгэцнээ гарч байлаа.

 

Эрх баригч намыг тус орны ерөнхийлөгч Тейн Сейн гэдэг чөлөөний генерал толгойлж, зэвсэгт хүчний дэмжлэгтэй байна. Сонгуулийн үеэр тэрээр сонгууль ил тод болно, тооллого шударга хийгдэнэ гэсэн юм.

 

Ерөнхийлөгчийн марафон

 

Өнөөгийн сонгууль нь парламентын төдийгүй, ерөнхийлөгчийн сонгуулийн марафон болж байна.

 

© AP Photo/Khin Maung Win

 

Хууль тогтоох үндэсний чуулган 2016 оны хоёрдугаар сард ерөнхийлөгчөө сонгох юм. Гэсэн ч Аун Сан Су Жи албан ёсоор ерөнхийлөгч болж чадахгүй. Тус орны Үндсэн хуулийн дагуу хамаатан садан нь бусад орны иргэн байгаа хүн ерөнхийлөгчөөр сонгогдох ёсгүй гэж заажээ. Сөрөг хүчний нэрт төлөөлөгч нь Британи эрдэмтний бэлэвсэн эхнэр бөгөөд хоёр хүү нь Британийн харьяат юм. "Би засгийн газрыг толгойлно, бидэнд Үндэсний лидертэй ажиллах ерөнхийлөгч байх болно” хэмээн тэр сонгуулийн өмнө хэлж байв.

 

Мьянмагийн улс төрийн хүрээнд Су Жигийн хувийн эмч Тин Мио Винийг ерөнхийлөгч болох хүн гэсэн яриа байгаа юм.

 

Залуу парламент

 

Тус орон ардчиллын замаар 2010 онд анх алхах болсон бөгөөд Мьянмагийн парламент бий болсон юм.

 

© AP Photo/Khin Maung Win

 

Үүнээс өмнө 1962 оноос хойш цэргийн дарангуйлал дор байжээ. Анхны парламентад нь голчлон цэргийнхэн сууж байлаа.

 

Парламент нь дээд ба доод танхимтай. Нийт 664 гишүүнтэй. Мьянмагийн хуулиар бүх суудлын дөрөвний нэг нь цэргийнхний суудал юм. Бусад гишүүд нь холимог системээр сонгогддог.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна