LG Electronics компанийн шинэ G4 ухаалаг гар утсаар шилдэг сайн гэрэл зураг аваарай!

2015 оны 11 сарын 9

Одоо үед дээд зэргийн тод, өнгө солонгорсон, баялаг уран сэтгэмжтэй гэрэл зургууд авахын тулд мэргэжлийн гэрэл зурагчин хөлсөлж, өндөр үнэтэй тоног төхөөрөмж болон гэрэлтүүлэгч түрээслэх хэрэггүй болсон. Та гэр бүлийнхээ гэрэл зургийн цомогт өөгүй сайхан гэрэл зургууд нэмэхийн тулд  LG компанийн шинэ ухаалаг гар утасны зарим үйлдлийг мэддэг байхад л  хангалттай болсон. 

Сайхан байгальд амрах, кинотеатрт очих, хилийн чанадад аялах, таны ойр дотны хүмүүсийн амьдралд тохиолдох хамгийн тод бүх үйл явдал зөвхөн ой санаанд чинь төдийгүй өөгүй чанартай гэрэл зургууд дээр хадгалагдах болно. LG G4 ухаалаг гар утас нь мэргэжлийн гэрэл зураг авах үйлдлээр тоноглогдсон юм.  Гэрэл зургийн F1.8 диафрагм бүхий линзийг ухаалаг гар утсанд анх суулгасан нь энэ юм. LG G3 ухаалаг гар утастай харьцуулбал ийм линз нь камерыг 80% илүү гэрэл мэдэрдэг болгосон. Энэ нь гэрэлтүүлэг тааруухан үед ч тод гэрэл зураг авах боломж олгодог.

Үүлэрхэг үед нарны гэрлийн тархалт үе үе солигддог болохоор камерын гэрлийн тохиргоо хийх хэрэгтэй болдог. LG G4 ухаалаг гар утасны камерын гэрлийн тохиргоог та гараар хялбар хийж, гэрэл зурганд гэрэл ихдэлтээс хамгаалах боломжтой юм. Manual Mode үйлдэл /гар тохиргооны горим/ нь дүрсний тодролын тохиргоо, гэрэл зураг авах хаалт нээгдэн хаагдах хурд зэргийг хянах боломжийг танд олгоно. Гэрэл зургуудыг LG G4 ухаалаг гар утас дээр зөвхөн JPEG форматад төдийгүй мөн хожим нь нарийн засвар оруулахын тулд RAW форматад хадгалах боломжтой юм.

LG G4 ухаалаг гар утасны камерт бас өнгийг нарийн зөв тогтоож, бодит зурагтай дээд зэргийн төстэй дүрс буулгах зориулалттай Color Spectrum Sensor (CSS) мэдрэгч нэмж суулгаж өгсөн. Color Spectrum Sensor мэдрэгч нь улаан өнгийг хурц улбар шар биш яг л улаанаар болон цагаан өнгийг элдэв шаравтар туяагүй яг цагаанаар буулгахад тусалдаг.

Тод нарийвчлалтай хөрөг зураг болон бүлэг хүмүүсийн гэрэл зураг авах зориулалттай нүүрэн талын 8-мегапикселийн камерт бас нэлээд хүнд нөхцөлд авсан гэрэл зургуудын илүү сайн хувилбарыг бүтээх боломжийг нэмэгдүүлэх үүднээс хоёр секундын зайтайгаар дарааллан дөрвөн гэрэл зураг авах боломж олгодог Gesture Interval Shot үйлдлийг суулгаж өгсөн байна. Гэрэл зураг авахын тулд камерын өмнө гараа зангидаад тэнийлгэхэд л хангалттай юм.

Олон үйлдэлт ийм камертай эрс шинэчлэгдсэн G4 дэлгэц өөлөхийн аргагүй хослоно. LG G4 ухаалаг гар утас нь шинэ 5,5 инчийн IPS Quantum дэлгэц хэрэглэсэн анхны ухаалаг гар утас болсон бөгөөд LG G3 ухаалаг гар утастай харьцуулбал дэлгэц нь 20% илүү өргөн өнгөний хослолтой, 25% илүү сайжруулсан хурц тод байдалтай, 50% илүү гүн тодролтой болсон юм. Quad HD дэлгэц дээр анх удаа ашигласан Advanced In-Cell Touch (AIT) технологи нь өнгө ялгаруулалтыг илүү сайжруулах болон хүрэхэд мэдрэмтгий байдлыг нэмэгдүүлэх үүднээс шингэн талст дэлгэц болон мэдрэгч хэрэгслийг нийлүүлэн нэг үе давхарга болгон нэгтгэсэн юм.

Илүү өндөр чанартай дүрс гаргах дэлгэц суулгаж өгсөн нь зайны ажиллах хугацаанд огт нөлөөлөөгүй. G4 ухаалаг гар утсанд 3000 мАч хүчин чадалтай салгаж авдаг зай суулгаж өгсөн юм. Орчин үеийн тэргүүний ухаалаг гар утсуудад салгаж авдаг зай суулгасан нь тун ховор тааралддаг. Стандарт хэмжээнд ашиглахад G4 ухаалаг гар утас нь бүтэн өдрийн турш бүтээмжтэй ажиллана. Эрчим хүч хэмнэгч IPS Quantum дэлгэц, шинэ процессор болон багтаамжтай зай суулгаж өгсөн энэ төхөөрөмж нь үнэн хэрэгтээ G3 ухаалаг гар утастай харьцуулбал 20% илүү удаан ажилладаг.

Гар хийцийн цэвэр арьсан ар талын тагтай LG G4 ухаалаг гар утас нь өнгөний хэд хэдэн сонголттой юм. LG G4 ухаалаг гар утасны загварлаг бөгөөд дэгжин хэв загвар нь тухайн салбарт стандарт болсон хэвшмэл хавтгай, бүрэн металл загваруудаас ялгарах шинэхэн шийдэл болсон юм. LG G4 ухаалаг гар утас нь хэрэглэгчид бүрэн чиглэсэн эвтэйхэн байдлын илэрхийлэл болсон нь гадна талын Slim Arc Design маш нарийн хэв загвар болон хэрэглээний график интерфэйсээс илэрхий харагдана.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна