Бондын шилдэг дуунууд

2015 оны 11 сарын 9

Жеймс Бондын тухай «007: Спектр» киноны эхний гаралтын долоо хоногоор хуучин кинонуудынх нь Нэнси Синатра, Duran Duran зэргээс эхлээд Мадонна, Адель нарын шилдэг хөгжим, дууг сонсоцгооё.

Жеймс Бондын дүртэй салшгүй холбоотой олон зүйл бий. Aston Martin машин, үзэсгэлэнт бүсгүйчүүд, нууц технологиуд, коктейл архи гэх мэт... Тэдний жагсаалт их байж болно. Гэхдээ энд зөвхөн хөгжмийн талаар ярьж байгаа юм. Дуу, хөгжим тус бүрийг нь киноны шинэ ангид зориулан кинотойгоо зохицуулан хийсэн байдаг билээ.

Жеймс Бондод зориулсан хөгжмийг бичих нь нэр төрийн хэрэг. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Хөгжимчин түүхэн дэх хамгийн алдартай тагнуулчийн тухай кинотой холбоотой болно. Кино цуврал 50 гаруй жил үргэлжилж байна. Эдгээр зохиомжууд нь Оскар, BAFTA зэргийн нэр хүндтэй шагналуудад нэр дэвшиж, шилдэг дуу болдог юм. Жишээлбэл, Аделийн дуулсан Skyfall анх удаагаа “Оскар”, BAFTA, Golden Globe, Brit Award, Academy Award гээд л олон тооны шагнал хүртсэн юм. Мөн түүнчлэн ийм оролцоо нь хөгжимчний  карьерт  эергээр нөлөөлдөг. Тухайлбал, Duran Duran эсвэл Garbage хамтлагийг хэлж болно. 

Бондын тухай цувралын 50 жилийн ой нь Лондоны Royal Festival Hall дахь 2012 оны гала-концерт дээр хөгжмийн үзэгдэл маягаар толилуулж ирсэн юм. Филармонийн хөгжмийн хамтлаг Карл Дэвисийн удирдлагаар янз бүрийн онуудын киноны гол зохиомжуудыг тогложээ.  Ширли Бэсси “Goldfinger” дуугаа дуулсан нь хамгийн  гайхалтай сайхан байлаа. Одоо бүгдээрээ Бондын тухай жараад оны дунд үеэс өнөөг хүрсэн кинонуудын дууг санацгаая.

 

«007: Спектр» (2015)

Sam Smith — Writing's on the Wall

 

«007: Солбилцол "Скайфолл"» (2012)

Adele — Skyfall (2012)

 

«Үх, гэхдээ одоо биш» (2002)

Madonna — Die Another Day 

 

«Бүтэн ертөнц багадана» (1999)

Garbage — The World Is Not Enough

 

«Аллагын зураглал» (1985)

Duran Duran — A View to а Kill

 

«Зөвхөн таны нүдэнд тусах гэж» (1981)

Sheena Easton — For Your Eyes Only

 

«Надад хайртай байсан тагнуул» (1977)

Carly Simon — Nobody Does It Better

 

«Эрхэм дээдсийн нууц албанд» (1969)

Louis Armstrong — We Have All the Time in the World

 

«Зөвхөн хоёр удаа амьдарна» (1967)

Nancy Sinatra — You Only Live Twice

 

«Голдфингер» (1964)

Shirley Bassey — Goldfinger

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна