Элвис Преслийн цомог Британийн чартыг тэргүүлэв

2015 оны 11 сарын 9

Алдар нэр, эрхэм чанар нь цаг хугацааны нөлөөнд автахгүй гэдгийг Преслийн цомог дөчин жилийн дараа Британийн чартад тэргүүлснээр харууллаа.

“If I Can Dream” дууг нь Хаантны филармонийн найруулгаар шинээр бүтээж UK Аlbum Сharts чартыг байлдан дагуулав. Элвисийн уран бүтээл хожмоо хитэд тэргүүлсэн нь анх удаагийн тохиолдол биш. Дуучин агсны цомог алдартай хөгжмийн топуудыг олон удаа толгойлж иржээ.

Ноогдсон шагналыг нь авахаар Преслийг төлөөлөн түүний бэлэвсэн эхнэр Присцилла ирж “Элвис энэ цомгийг гаргахыг дандаа хүсдэг байсан. Үүнийг гарсан гэж тэр мэдсэн бол их л баярлах байсан даа. Түүнд одоо хүртэл шүтэн бишрэгчид байгаа гэдгийг тэр баяртай хүлээн авах байсан” гэж хэлжээ.

Британийн өнгөрсөн долоо хоногийн чартад Преслийн дараа Род Стюартын Another Country цомог, гуравт нь Гай Гарвийн Counting the Squall тус тус бичигджээ. Синглүүдийн дунд хоёр дахь долоо хоногтоо Аделийн Hello тэргүүлж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна