25 мянган зөөврийн компьютер олголоо

2015 оны 11 сарын 9

Монгол Улсын Засгийн газраас баталсан "Зөв Монгол хүүхэд" үндэсний хөтөлбөрийн "Багшийн хөгжил" дэд хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр багш нэг бүрт зөөврийн компьютер олголоо. Нийт 25 мянган ширхэг зөөврийн компьютерийг багш бүрт, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 11 мянга 340 зөөврийн компьютерийн лабораторийг сургууль бүрт олгож байна.

Үүнээс гадна аймгийн төвийн 55, нийслэлийн 97, сумын 473 нийт 625 сургууль, 271 эмнэлэг шилэн кабель бүхий интернэтэд холбогдоно. Ингэснээр сурагч, багш хоорондоо мэдээлэл түргэн шуурхай дамжуулах контентуудыг сургалтдаа ашиглах боломжтой болох аж.

Д.УУДАМ


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна