“Хүн шувуу” Арго багш

2015 оны 11 сарын 9

Арго багш чихрийн шижин өвчний улмаас баруун хөлөө тайруулсан ч, хиймэл хөл хийлгэж, хөгжилтэй зургаа фэйсбүүктээ хийжээ. Тэрээр өөрийнхөө энэ зурагт нэр өгөх уралдааныг ч фэйсбүүк найзуудынхаа дунд зарласан байна. Харин түүний зурагт нэгэн найз нь “Хүн шувуу” хэмээн нэр өгсөн нь ихэд таалагдсан гэнэ. Энэ нэрийг зурагт нь өгсөн найздаа тэрээр өөрийн Англи, Герман, Франц, Итали, Испани, Япон, Солонгос, Хятад хэлний номноосоо гарын үсгийн хамт бэлэглэнэ хэмээн амлажээ. Арго багш дараа дараагийн гэнэтийн бэлгэнд бэлтгэлтэй байхыг ч фэйсбүүкийн найзууддаа захисан байна.

Ямартай ч чихрийн шижин өвчин нь хүндэрснээс баруун хөлөө тайруулж, найман сар хэвтэрт байсан ч өдгөө Арго багшийн бие тэнхэрчээ. Ийнхүү өөрийн найз нөхдийнхөө дунд элдэв бичлэг, зураг тавьж, уралдаан тэмцээн зохиож их л хөгжилтэй яваа гэнэ.

М.КЕЙТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна