Дэлхийн ядуусын тоо 100 саяар нэмэгдэнэ

2015 оны 11 сарын 9

 

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн алдагдал, халдварт өвчин, байгалийн гамшиг зэрэг нь 2030 он гэхэд дэлхийн ядуусын тоог 100 саяар нэмэгдүүлнэ хэмээн Дэлхийн банк мэдээлэв. Уур амьсгалын өөрчлөлт макро эдийн засагт хэрхэн нөлөөлөх судалгааг 92 оронд явуулсан байна.

 

Цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй ядуурлын түвшин нэмэгдэх байдал Африк, Өмнөд Азийн орнуудад илүү болох аж. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж, ядуу буурай орнуудын эдийн засагт хохирол учруулж байна. Цаг уурын өөрчлөлтийн улмаас олон улсад будааны гарц 2030 он гэхэд таван хувь, 2080 он гэхэд 30 хувиар буурах дүр зураг гарчээ. Түүнчлэн дэлхийн дулаарлын нөлөөлөлд 150 сая хүн хумхаа өвчнөөр өвдөх  эрсдэл үүссэн байна.

 

Энэ сард Парис хотноо НҮБ-ын цаг уурын асуудлаарх чуулга уулзалт болох юм. Чуулга уулзалтаар хүлэмжийн хийг бууруулахын тулд улс орнуудын авах арга хэмжээ болон дэлхийн дулаарлын эсрэг тэмцэх хөрөнгө мөнгийг хэлэлцэх аж.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна