Цасанд боогдож, саатсан иргэд эх орондоо иржээ

2015 оны 11 сарын 9

БНХАУ-д их хэмжээний цас орсны улмаас Бээжингээс Эрээн рүү явж байсан Монголын 180 гаруй иргэн Жин-Тэй хэмээх жижиг тосгоны ойролцоо цасанд боогдож, гурав хоног саатсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл хурдны замыг өнгөрөгч амралтын өдөр буюу энэ сарын 7-ны өдрийн 14:00 цагийн орчимд буцаан нээжээ. Ингэснээр Бээжин-Эрээний чиглэлд зорчиж явсан монгол иргэд эх орондоо эсэн мэнд ирээд байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна