Багш нэг бүрт зөөврийн компьютер олголоо

2015 оны 11 сарын 9

Сэтгүүлч:
Улаанбаатар

Монгол Улсын Засгийн газраас баталсан "Зөв Монгол хүүхэд" үндэсний хөтөлбөрийн "Багшийн хөгжил" дэд хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр  багш нэг бүрт зөөврийн компьютер олголоо. Нийт 25 мянган ширхэг зөөврийн компьютерийг багш бүрт, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 11 мянга 340 зөөврийн компьютерийн лабораторийг сургууль бүрт өнөөдөр олголоо.  Үүнээс гадна аймгийн төвийн 55, нийслэлийн 97, сумын 473 нийт 625 сургууль, 271 эмнэлэг шилэн кабель бүхий интернэтэд холбохоор болжээ. Ингэснээр сурагч, багш хоорондоо мэдээлэл түргэн шуурхай дамжуулах контентуудыг сургалтдаа ашиглах боломжтой болох аж.

Амьдралын боломж нөхцөлөөс шалтгаалж, хүүхэд бүрт сурах бичиг, хичээлд ашиглагдах материал байдаггүй. Иймээс сургуулиуд зөөврийн компьютерийн лаборатори, багш нар нөөтбүүктэй болбол цаг хэмнэх боломжтой. Мөн багш хүүхэд бүрт хүрч ажиллах, хичээлд хэрэглэгдэх жишээ, материалыг интернэтэд холбогдон бодитойгоор заахад тус болно.

Нийт 13 сая долларын өртөгтэй  "Багш бүрт зөөврийн компьютер" төслийн үр дүнд хот, хөдөөгийн сургалтын чанарын ялгаа арилах давуу талтай. БНХАУ-ын дэмжлэгтэй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хийгдэж буй энэ ажил цаашид ерөнхий боловсролын бүх сургуулийг ухаалаг самбартай болгоход чиглэнэ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна