Жүдо бөхийн холбоо Talk talk English төвтэй хамтарна

2015 оны 11 сарын 10

Монголын жүдо бөхийн холбоо, Talk talk English сургалтын төвтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр жүдо бөхийн насанд хүрэгчид болон залуучуудын шигшээ багийн тамирчид Talk talk English сургалтын төвд хөнгөлөлттэй үнээр суралцах юм. Өчигдөр болсон энэхүү арга хэмжээний үеэр саяхан болж өнгөрсөн залуучуудын ДАШТ-ий медальтнуудыг Talk talk English төв Англи хэл сурах эрхийн бичгээр шагнасан юм.

Aрга хэмжээнд МЖБХ-ны гүйцэтгэх захирал М.Бөхбат, "Talk talk english" сургалтын төвийн захирал Ч.Амарсанаа болон сургалтын албаны дарга Патрик Кеннеди, Монголын Үндэсний шигшээ багийн дарга Ц.Одонбаяр болон "Абу Даби-2015" залуучуудын ДАШТ-ий медальтнууд оролцлоо.

Энэ үеэр МЖБХ-ны гүйцэтгэх захирал М.Бөхбат "Жүдо бөхийн түүхэнд шинэ хуудас нээгдэж байна. Манай тамирчид сүүлийн үед амжилт гаргаж байгаа. Тамирчдыг дэмжин ийм сайхан үйлс хийж байгаа "Talk talk English" сургалтын төвийн хамт олонд маш их баярлалаа. Тамирчин хүний амжилт гаргахаас гадна хэлний боловсролдоо анхаарах ёстой. Өнөөдөр Англи хэл бол дэлхий нийтийн хэл. Тиймээс бид бүхэн энэхүү төвтэй хамтран ажиллаж байгаадаа туйлын их баяртай байна." гэсэн юм.

Энэ үеэр залуучуудын ДАШТ, Абу Дабигийн "Их дуулга"-с дараалан мөнгөн медаль хүртсэн 19 настай Цэндбаатарын Цогтбаатар, залуучуудын ДАШТ-ий хүрэл медаль Б.Амартүвшин, Г.Наранцэцэг нар эрхийн бичгээ гардан авлаа.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна