ДБНХ-ны ерөнхийлөгч Н.Лалович ВАДА-д ажиллахаар болжээ

2015 оны 11 сарын 10

ОУОХ-ны гишүүн, ДБНХ-ны ерөнхийлөгч Н.Лалович WADA, Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагт ажиллах хүсэлтийг хүлээн авч байгаагаа мэдэгджээ. Тэрбээр “ВАДА-тай холбоотой ажил төрөл эрхлэх саналыг надад тавьсныг би нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Тус байгууллага нь сэргээш хэрэглэхгүйгээр шударга өрсөлдөөн хийх нь ямар чухал болохыг тамирчдад тайлбарлан ойлгуулах талаар их ажил хийж байгаа юм. Энэ ажилд нь би тусалж чадна гэдэгтээ би итгэж байна, хамтран ажиллах цаг мөчийг тэсэн ядан хүлээж байна.” гэж өгүүлжээ.

Өмнө нь ВАДА-д ажиллаж байсан ФИФА-гийн ерөнхийлөгч Й.Блаттерийн оронд томилогдож байгаа ажээ.

Д.ӨЛГИЙСАЙХАН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна