Оросын онгоцнууд 137 байлдааны нислэг хийв

2015 оны 11 сарын 10

Фото: Министерство обороны РФ / РИА Новости

 

Оросын нисэх хүчний онгоцнууд гурав хоногийн дотор 137 байлдааны нислэг хийж, Сири дэх террористуудын 448 байгууламжид агаарт цохилт хийснийг Батлан хамгаалах яамны төлөөлөгч Игорь Конашенков, мэдээлсэн байна.

 

Агаарын цохилтуудыг Алеппо, Дамаск, Идлиб, Латакия, Ракка, Хама, Хомс мужууд дахь “Исламын улс” бүлэглэлийн байрлалд хийсэн бөгөөд байлдааны нислэгийн тоо цөөрснийг онгоцнуудын хэсэг нь тагнуулын нислэгтэй байснаар тэр тайлбарлав. Гэхдээ онгоц тус бүрийн довтолгооны бай нэмэгдсэн ажээ.

 

Латакия мужийн Жебель-Дауд болон «Жебхат ан-Нусра» бүлгийн хээрийн агуулах дахь зэвсгийг устгасан байна. Хама мужид Су24М бөмбөгдөгч онгоцны цохилтоор дөрвөн танк нэг хуягт байсан завсрын газрыг устгажээ. Идлиб мужид КАБ-500 гэх удирдлагатай бөмбөгөөр хоёр агуулах, командын цэгийг мөн устгасан байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна