Г.Уянга: Гарын үсгийн талаар ярих боломжгүй

2015 оны 11 сарын 10

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдийн тоо өчигдөр орой 19 болж Н.Алтанхуяг, Х.Баттулга нар нэмэгдсэн байж магадгүй гэж зарим хэвлэлүүдээр мэдээлж байна.

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Г.Уянгаас тодруулахад “Гарын үсгийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Харин өөр асуудлаар бол нээлттэй.” гэсэн юм.

Тэрбээр өмнө нь “Гарын үсэг цуглуулах бол наймаа байдаг юм байна” гэж ярьж байсан. Хэрэв Ч.Сайханбилэгийг огцруулах гишүүдийн тоо 19 хүрсэн бол үүний цаана том наймаа хийсэн байх ч магадлалтай юм.

Т.НОМИН

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна