ОХУ-ын аюулгүйн албаны байрны үүдийг галджээ

2015 оны 11 сарын 10

 

Оросын Холбооны аюулгүй байдлын албаны (ФСБ) байрны хаалгыг галджээ. Пётр Павленкский гэгч Москва хотноо орших Холбооны аюулгүй байдлын алба байрладаг Любянка барилгын үүд рүү бензин цацаж гал тавьсан аж. Цагдаа нар түүнийг эд хөрөнгө сүйтгэсэн хэрэгт сэжиглэн баривчилсан байна. ОХУ-д энэ төрлийн хэрэгт гурав хүртэл жил шоронд хорих ял оноодог аж. Түүнчлэн гал тавих үйл явдлыг сурвалжилж байсан хоёр сэтгүүлчийг цагдаа нар байцаасан байна.

 

Любянка барилга нь ОХУ-ын аюулгүй алба эртнээс байрлаж ирсэн түүхтэй юм. Энд өмнө нь Оросын тагнуулын хүчирхэг байгууллага КГБ байрлаж байжээ.

 

 

Пётр Павленкский өмнө нь Улаан талбайд нүцгэн сууж, амаа оёх зэргээр эсэргүүцлээ илэрхийлж байсан юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна