Эдгээрийг хэрэгжүүлж өөртөө урам өгөөрэй

2015 оны 11 сарын 10

Бид бүгдээрээ амжилтанд хүрэхийг хүсдэг. Тэгвэл өнөө үеийн хамгийн амжилттай хүмүүсийн дадал зуршлыг яагаад хэрэгжүүлж болохгүй гэж?

Амжилтыг эрэлхийлэхдээ бид амьдрал ахуйгаасаа л амжилтыг олохыг хүсдэг. Мэдээж хэрэг амжилт бид бүгдийн хувьд харилцан адилгүй ойлголт билээ. Зарим нэр алдар, сайн сайхан амьдралд хүрэхийг хүсдэг бол зарим нь найз нөхөд, гэр бүлээсээ аз жаргалыг хайдаг.Мэдээж хэрэг хэн ч дээр дурдсан зүйлсийг хүсэхгүй байна гэж үү? Ихэнх амжилттай хүмүүс боломжуудыг өөртөө татах дадлуудыг хэрэгжүүлдэг бөгөөд зөв цаг хугацаанд зөв газраа байж, үйлдэл хийдэг. Хэрэв та амьдрал ахуйдаа амжилттай байхыг хүсч байгаа бол дараах 7 дадлыг хэрэгжүүлээд үзээрэй.

1. Өөртөө үнэнч бай. Хүмүүс боломжуудад хүрэхийн тулд өөртөө үнэнч байж чаддаг. Хэн нэгнийг дууриах хэрэггүй. Өөрийнхөөрөө бай.

2. Том зорилго тавь. Бид бүгдийн амьдралд зорилго хэрэгтэй. Хүрэх боломжтой томоохон бөгөөд сайхан зорилго тавь. Мэдээж хэрэг зорилгодоо хүрмэгцээ бусад зүйлсийг ч бас орхигдуулаагүй эсэхээ бататгаарай.

3. Эмх цэгцтэй, зохион байгуулалттай бай. Ихэнх өндөр амжилттай хүмүүс өөрсдийнхөө хувьд өндөр зохион байгуулалттай байдаг бөгөөд өөрсдийг нь зохион байгуулалттай хэвээр байлгаж, зөв зүйтэй явж байгаа эсэхэд нь тусалж чадах хүмүүсийг ажилд авдаг. Та өөрийгөө ямар төрлийн хүн бэ гэдгийг таньж мэдэн, шилдэг байх зүйлсийг хийгээд бай.

4. Өөрийгөө албад. Амжилттай хүмүүс хүн бүрээс бага зэрэг илүү хөдөлмөрдөж, бага зэрэг илүү ухаантай байдаг. Шилдэг нь байж, бусдаас ялгарахын төлөө өөрийгөө албад.

5. Шаргуу байхыг шаард. Амжилттай хүмүүс саад бэрхшээлтэй тулгарсан үедээ ч шаргуу ажиллаж байдаг. Тэд саад тотгорыг даван туулах шинэ стратеги, тактик туршиж байдаг. Тэд хэзээ ч бууж өгдөггүй.

6. Төгс зүйлийг хүлээ. Ихэнх амжилттай хүмүүс төгс зүйл шаардлагагүй гэдгийг мэддэг бөгөөд, харин төгс зүйлийн төлөө тэмцдэг. Хэрэв тэд гайхалтай үр дүнд хүрвэл дараагийн боломжийг эрэлхийлдэг.

7. Амар. Амжилттай хүмүүс боломжуудыг эрэлхийлэх үүднээс тогтмол завсарлага авч, амралтаа авч, цагийг найз нөхөд, гэр бүлтэйгээ өнгөрөөдөг. Тэд эрч хүчээ цэнэглэсний дараа дахин шаргуу ажиллахад бэлэн бэлддэг.

Эх сурвалж: biznetwork.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна