Йорданд гадны сургагчдыг хөнөөжээ

2015 оны 11 сарын 10

 

Йорданы Амман хотын захад орших цагдаагийн сургалтын төвд цагдаа гал нээж, гадны сургагчдыг хөнөөжээ. Халдлагын улмаас АНУ-ын хоёр, Өмнөд Африкийн нэг, Йорданы хоёр иргэн амь үрэгдсэн байна. Мөн Йордан, АНУ-ын тус бүр хоёр сургагч гэмтэж шархтжээ. Йорданы цагдаа нар халдлага үйлдэгчийг буудаж хөнөөсөн аж. Одоогоор Йорданы албаныхан энэ халдлага хувийн шалтгаантай эсвэл улс төрийн сэдэлтэй эсэхийг тодруулаагүй байна.

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Йорданы цагдаагийн сургалтын төвд гарсан халдлагыг нухацтай авч үзэхээ мэдэгдсэн байна. АНУ-ын санхүүжилтээр байгуулагдсан Йорданы олон улсын цагдаагийн сургалтын төвд (JIPTC) ихэвчлэн Палестин, Иракийн  цагдаагийн офицерууд сургуулилт явуулдаг аж. Тус төвийг анх Иракийн цагдаа нарыг дадлагажуулах зорилгоор байгуулжээ. Өдгөө энд 50 мянга гаруй хүнд сургалтын үйл ажиллагаа явуулдаг байна. Түүнчлэн тус төвд Ливийн босогчдыг сургаж дадлагажуулах төлөвлөгөөг танилцуулсан аж.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна