Хүн амын хөгжлийн бодлогоо тодорхойлно

2015 оны 11 сарын 10

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Монгол улсын хүн амын хөгжлийн цогц бодлогыг батлах тухай тогтоолын төсөл”-ийг боловсруулан, УИХ-д өргөн барихаар тогтсон байна. Энэ талаарх мэдээллийг Ерөнхий сайдын хэвлэл мэдээллийн зөвлөх Ц.Мөнхтөр хийлээ.

Монгол улс Хүн амын хөгжлийг арван жилээр тодорхойлсон бичиг баримтыг 2004 онд баталсан. Энэ баримтын хугацаа 2014 онд дуусч, шинээр бодлого тодорхойлох шаардлага тулгарсан байна. Тиймээс өчигдөр болсон Засгийн газрын хурлаар тогтоолын хуучин төслөө татаад, шинэчилсэн төслийг боловсруулж УИХ-д өргөн барихаар болжээ.

Монгол улсын нийт хүн амын 0-14 насны хүүхэд 25 хувь, 15-60 насны иргэд 65 хувийг эзэлж байна. Энэ тоо ойрын арван жилдээ хөдөлмөрийн насны хүн ам өндөр байхыг илтгэж байна. Гэвч 2025 оноос эхлэн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн тоо эрс буурч, 60 дээш насны хүн амын тоо гурав дахин өсөх тооцоолол гарчээ.

Тиймээс Хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого тодорхойлохдоо тогтвортой өсөлтийг хангахын тулд төрөлтийг дэмжсэн бодлого баримтлах, хүн амын шилжилт хөдөлгөөнийг тогтвортой болгох, иргэд, гэр бүлийн амьдрах таатай орчинг дээшлүүлэх гэсэн гурван зүйлийг гол зорилго болгон боловсруулахаар болжээ.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна