Ан Сан Су Чийн нам ялалт байгуулснаа зарлав

2015 оны 11 сарын 10

 

Мьянмарын гол сөрөг хүчин болох Ан Сан Су Чийн “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам урьдчилсан байдлаар сонгуульд 80 хувийн ялалт байгуулсныг хэвлэлийн төлөөлөгч нь мэдээллээ. Одоогоор Мьянмарын сонгуулийн санал хураалтын дүнг хараахан нэгтгэж гаргаагүй байгаа юм. Учир нь  дэд бүтэц муу хөгжсөн алслагдмал бүс нутгуудаас сонгуулийн санал хураалтын дүнг ирүүлээгүй байгаа аж. Урьдчилсан мэдээгээр “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам Мьянмарын парламентын доод танхимын зарлагдсан 54 суудлаас 49-ыг нь авсан байна. Ан Сан Су Чийн нам ялалт байгуулахын тулд парламентын дээд, доод танхимын гуравны хоёрт суудал авснаар ялалт байгуулах боломжтой юм.

 

Үүний зэрэгцээ эрх барих Эв нэгдэл, хөгжлийн холбооны намын даргын орлогч ялагдлаа хүлээн зөвшөөрсөн утгатай мэдэгдэл хийжээ. Эрх барих намын даргын орлогч Хтай Оо “Бид ялалт байгуулснаасаа илүү олон суудал алдсан байх өндөр магадлалтай байна. Би суудлаа хамгаалж чадсангүй” хэмээн мэдэгдсэн аж.

 

Мьянмарт 25 жилийн дараа болж буй чөлөөт сонгуулиар хагас зууны турш захирсан цэргийн дэглэмийг эцэслэж, тус улс ардчиллын замаар замнах уу гэдгийг шийдэх юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: CNN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна